ИТГЭЖ БОЛОХ ХҮН

Одоогоос 11 жилийн тэртээ 23 настай Ш.Батбаяр хүү хүсэл мөрөөдөл нэгтэй багын найзтайгаа хамтран хүүхдийн эмнэлэг барихаар хандив цуглуулж  айв. Тухайн цаг үед хандив, тусламжийн талаарх иргэдийн ойлголт хангалттай байгаагүй учраас Их сургуулийн ширээнээс дөнгөж өндийсөн “сөөсгөр” хоёр залууг үл итгэсэн нүдээр харж байсан нь тодорхой.

Мэдээ, мэдээлэл

Бид яагаад Ш.Батбаярыг дэмждэг вэ?

М.БАТБИЛЭГ:

/ТВ-9 телевизийн сэтгүүлч, “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч/

Бид олон жил нөхөрлөж байгаа. Миний найз бол туйлын шударга залуу. Төр, бизнесийн салбарт тууштай, зарчимтай ажилладаг учраас найзыгаа төрд байх ёстой хүн гэж үнэлж байдаг юм. Тийм ч учраас улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшсэнд нь баяртай байна. Залуус бид, тэр тусмаа шударга, зарчимтай хүмүүс төрд ажиллах цаг нь болсон. Бурууд хатуу, зөвд зөөлөн хамгийн гол нь иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд  тавьж, нийслэл хотоо хөгжүүлээрэй гэж найздаа хэлдэг юм. Төрийн албанд чин шударгаар ажиллаж, боловсролын хувьд ч өөрийгөө бэлтгэсэн учраас Ш.Батбаярыг маань дэмжээрэй. Ард түмний төлөө ажиллаж чадах залуу шүү.

Т.САНЧИР:

/Мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчин/

Бид хамтдаа спортын олон үйл ажиллагааг зохион байгуулж байлаа. Манай Ш.Батбаяр спорт, урлагийг маш их дэмждэг, залуусыг ч энэ чиглэлд удирдан зохион байгуулах чадвартай. Найз маань Монголын үндэсний олимпын хорооны гишүүн. Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цахим спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил хийдэг юм билээ. Тэгэхээр спортын бүх төрлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж чадна гэж итгэж байгаа юм.

М.ЧИМГЭЭ

/СБД-ийн Нэгдсэн Эмнэлгийн дарга/


Манай Ш.Батбаяр ерөөсөө л хүний төлөө төрчихсөн халуун сэтгэлтэй залуу. УИХ-ын гишүүний зөвлөхийн хувиар, мөн дүүргийн НАМЗХ-ны тэргүүний хувиар ч манай эмнэлгийн тулгамдсан олон асуудлыг шийдүүлэхийн төлөө цуцалтгүй явж байлаа. Эмнэлгийн маань эмч, ажилчдад ч хүртэл халуун, хоол цай бариад л гүйгээд ирдэг хүнлэг сэтгэлтэй дүүгээ НИТХ-д нэр дэвшиж байгаад баярлаж байна. Дүүргийн унаган иргэний хувиар, мөн нам улс төрийн шалтгаанаар ч манай дүүрэгт тулгарч буй асуудал бүхнийг мэддэг,шийдэх талаар тууштай ажилладаг.

Э.АРИУНЖАРГАЛ:

/Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн/

Би Ш.Батбаяртайгаа ажлын шугамаар олон жил хамтарч ажилласан. Манай хороо намаг ихтэй учраас бороо хуртай үед айлууд усанд автана. Тэр асуудалд Ш.Батбаяр анхаарч, УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа үерийн далан барих төсвийг нь бүтээж чадсан.

Ингэснээр даланг барьж, 1000 гаруй айлын асуудлыг шийдэж чадсан. Зун, намрын борооны үед бол 200 айл бараг л усан дунд амьдардаг байлаа. Одоо энэ асуудлаа шийдэж чадсанаар иргэд маань амгалан тайван амьдарч байна. Манай хорооныхон бүгд шахам Ш.Батбаярыг танина.


МУГЖ Г.ЗОЛБООТ

Батбаяр бэлтгэгдсэн залуу боловсон хүчин

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР

Ур чадвараараа шалгарсан залуу

ТАЙЛБАРЛАГЧ Э.БАЛЖИННЯМ

Боловсролтой, зөв хүн гэж боддог